СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

A- A A+


Photo

 

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид дараах ажилтныг нээлттэй сонгон шалгаруулж ажилд авна. Үүнд:

 

 

 

1. Төслийн зохицуулагч (1 хүн)

Тавигдах шаардлага

-       Инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

-       Эрчим хүчний мэргэшсэн инженерийн зэрэгтэй байх;

-       Дулааны цахилгаан станц, дулааны станц болон шугам сүлжээ, төсөл хөтөлбөрийн удирдах албан    тушаалд ажилласан туршлагатай байх;

-       Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;

-       Англи эсвэл Солонгос хэлний бичгийн болон ярианы чадвартай байх;

-       Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

-       Илүү цагаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх.

Ажилд орохыг сонирхогчид дараах материалыг бүрдүүлж өгнө үү.

1.    Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт

2.    Төрийн албан хаагчийнанкет;

3.    Товч намтар;                                                                                     

4.    Иргэний үнэмлэхийн хуулбар;

5.    Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;

6.    Ажлын туршлагын талаарх мэдээлэл “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)”-ээс татан авсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт);

7.    Ажил байдлын тодорхойлолт.

Дээрх материалуудыг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 16:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, 1 дүгээр давхар, 100 тоот.

Цахим хаяг: batbuyan@energy.gov.mn

Холбогдох утас: 88005187;51-267072; 51-263051

Мэдээний төрөл: Сул ажлын байрны зар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ