Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөл

A- A A+


Photo

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Азийн хөгжлийн банк

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Зээл, тусламж

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

103.0 сая ам.доллар

3.1

     Зээлийн санхүүжилт

100.0 сая ам.доллар

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

3.0 сая ам.доллар

3.3

     Төсвийн санхүүжилт

11.95 сая ам доллар (татварын чөлөөлөлт)

4

Төсөл хэрэгжих хугацаа

2020-2025

6

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Эрчим хүчний яам, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК

7

Төслийн статус

Батлагдсан.

Төслийн зорилго:

Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд Том чадлын энерги хуримтлуурын системийг ашиглалтанд оруулснаар ТЭХС-ийн горим тохируулгад ашиглах, оргил ачааллыг шилжүүлж ДЦС-уудад ирэх ачааллыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс оргил ачааллын эрчим хүчийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэгдсэн сүлжээнд нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, системд “тэг” зогсолт үүсэх эрсдлээс сэргийлэх, “тэг” зогсолтоос ДЦС-уудыг сэргээх үйлчилгээ үзүүлэх зорилготой.

Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичигт заасан Сэргээгдэхэрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20%, 2030 он гэхэд 30%-ийг хангах боломжийг бүрдүүлэх.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Тус том чадлын эрчим хүчний хуримтлуурын байгууламжийг байгуулсанаар i) төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх ii) системийн ачаалал хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыгбайгал орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахiii) сэргээгдэх эрчим хүчнийг үйлдвэрлэлийг дэмжих iv) дулааны цахилгаан станцуудын горим ажиллагааг сайжруулах v) систем “0” зогсолт хийхээс сэргийлэх, системийг сэргээх vi) цахилгааны хязгаарлалтад ордог ТЭХС-ээс тэжээгддэг хот, суурин газруудын ахуйн хэрэглэгчид, үйлдвэр аж ахуйн нэгжүүд найдвартай, тасралтгүй эрчим хүчээр хангагдсанаар өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэж улмаар  сум орон нутгийн хөгжлийг дэмжиж төвлөрлийг бууруулахад нөлөөлөх vii) агаарын бохирдлыг бууруулахад Засгийн Газраас хэрэгжүүлж буй цахилгаан халаагуурын хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжижзэрэг үр нөлөө, ач холбогдлуудтай.

Төслийн хэрэгжилт:

Үр дүн 1: Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын ZTT-ZEST консорциум (Consortium of Jiangsu Zhongtian Technology Co., Ltd. & Zhongtian Energy Storage Technology Co., Ltd) шалгарсан ба гүйцэтгэгчтэй 2022.07.04-нд гэрээ байгуулсан. 2023 онд эхээр зураг төслийн ажил дуусч, тус оны 2-4-р улиралд үндсэн тоног төхөөрөмж 100% гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөж төслийн талбайд буусан.  Батарейн контейнеруудыг сууринд байрлуулсан ба холболтын ажлууд дууссан. Техникийн комисс ажиллаж, Батарей хуримтлуурын байгууламжийг туршиж хүчдэлд залгасан ба 2023.12.08-наас эхлэн диспетчерийн зохицуулалтаар 80МВт хүртэлх чадал, 215 МВт.ц хүртэл эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд өдөр бүр нийлүүлж өвлийн оргил ачаалалд оролцож байна. Барилга угсралтын ажил 93%-тай байна. Гадны зам талбай, ногоон байгууламж, тохижилт болон зарим угсралтын ажлуудыг 2024 оны хавар хийж дуусгана.

 

Үр дүн 2: Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр ХБНГУ-ын RWE Technology International GmbH компани шалгарсан ба 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан. Дотоодын зөвлөх компаниар “Мон-Энержи Консалт” ХХК ажиллаж байна. Зөвлөх үйлчилгээний хүрээнд:

  • “Эрчим хүчний салбарын жендэрийн эрх тэгш байдлыг хангах /2023-2032/ стратеги төлөвлөгөө”-г боловсруулж батлуулсан.
  • Эрчим хүчний салбарын эмэгтэй инженерүүдийг сургалтанд хамруулах ажлыг 2022 онд зохион байгуулж нийт 120 эмэгтэй инженерийг Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас оролцуулан 3 үе шатны сургалтанд хамруулж дууссан.
  • Төслийн байгаль орчны мониторингийн ажлыг үе шатны дагуу хэрэгжүүлж байна.
  • Хуримтлуурын байгууламж ашиглалтанд орохтой холбоотой хуримтлуурын байгууламжийн ашиглалт, засварын бодлого, зохицуулалтын баримт бичиг, Хуримтлуурын байгууламжаас Нэгдсэн сүлжээнд үзүүлэх “Туслах үйлчилгээний зах зээлийн дүрэм, тарифын аргачлал” зэрэг баримт бичгүүдийг боловсруулан ажиллаж байна.

 

“Сонгино”Батарей хуримтлуурын байгууламжийн товч мэдээлэл:

Байршил: Сонгинохайрхан дүүрэг 32-р хороо

Суурилагдсан хүчин чадал: 80МВт

Багтаамж:  200МВт.цаг

Байгууламжийн үндсэн бүрэлдэхүүнд:

110/35 кВ-ын 100 МВА-ын чадалтай хоёр үндсэн трансформатор бүхий ил хуваарилах байгууламж;

35 кВ-ын хаалттай хуваарилах байгууламж;

“Сонгино” хуримтлуурын станцын удирдлагын байр;

200 МВт.цагийн багтаамжтай 64 батарейн контейнер;

32 иж бүрдэл эрчим хүчний хувиргах төхөөрөмжийн байгууламж;

Галын усны насос станц, ус дамжуулах шугам хоолой;

35/0.4 кВ-ын 2.5 МВА-ын чадалтай 4 дотоод хэрэгцээний трансформатор.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, "Морьтон цогцолбор" 501 тоот, утасны дугаар: 77071555

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ