Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
Тус компани нь 1965 онд Сайд нарын зөвлөлийн 155 дугаартогтоолоор “Дархан Сэлэнгийн Цахилгаан Шугам Сүлжээний Газар” нэртэйгээр анх байгуулагдаж 2001.08.01-ны 164 дүгээр тогтоолоор “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” Хувьцаат Компаниболж 2003.11.30-нд хувьчлагдсан.
ДСЦТС ХК нь 4 хэлтэс, ашиглалт борлуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг 4 салбар, 3 хэсэг, 5 алба нийт 390 ажилтантайгаар үйлажиллагаагаа явуулж байна
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАР ХҮРЭЭ
“ДСЦТС” ХК нь Сэлэнгэ, Дархан-Уулаймгийн бүх сум, суурин газар, Төв аймгийн харъяа 6 сум, нийт 3 аймгийн 26 сум буюу 74000 км2 нутаг дэвсгэрт орших 3737 аж ахуйн нэгж, 40891 өрхөдцахилгаанэрчим хүч түгээх, борлуулах үйл ажиллагаа явуулж байна.
Тус компани нь хуулийн дагуу Түлш, Эрчим хүчний яам, Түлш эрчим хүчний зохицуулах газар, УСХТөвөөс олгосон зөвшөөрлөөр 5 төрлийн лицензийг эзэмшин ажиллаж байна.
1. Цахилгаантүгээх
2. Цахилгаанаарзохицуулалттайхангах
3. Цахилгаанэрчим хүчнийбарилгаугсралтынажлыггүйцэтгэх
4. ЦЭХ-ний 1 ба3 фазын механик, импульсийн болон электрон тоолуур засварлах, суурилуулах, худалдах
5. Хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулга хийх зэрэг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ханган ажиллаж байна.
Үйлчлэх хүрээний 3 аймгийн 26 сумдын цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаанд байнга онцгой анхааран ажиллаж, шугам, тоноглолын засвар үйлчилгээг төлөвлөгөөт хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэдэг.
2007-2011 ОНД ХИЙСЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ
ДСЦТС ХК нь улс орны томоохон бүтээн байгуулалтын нэг Төвийн бүсийн Эрчим хүчнийсистемийг Зүүн бүсийнэрчим хүчнийсистемтэйхолбосон 110 кВ-ынцахилгаандамжуулахагаарыншугамбарихажлыг 2007-2009 ондхийжгүйцэтгэсэн.
2009 онд Завхан аймгийн Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино, Эрдэнэхайрхан, Завханмандал, Говь-Алтай аймгийн Цээл, Бугат, Алтай сум, Баянтоорой багийн 0.4 кВ-ын агаарын шугамын шинэчлэлтийн ажлыг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлсэн.
2010 оноос ХБНГУ-ын UESA компанитай хамтран ажиллах гэрээ байгуулснаар тэдний үйлдвэрлэж байгаа FS маркийн трансформаторын дэд өртөө,
KLS маркийн дунд хүчдлийн ачаалал таслагч тоолуур төвлөрүүлэх хуванцар хайрцаг электрон тоолуурын хамт 0.4 кВ-ын хуванцар шит, SIEMENS компанийн SION вакуум таслуур, SEEG компанийн MRI4 маркийн микропроцессорын реле хамгаалалт,
EFEEN компанийн гүйдлийн трансформатор, автомат блок рубильникзэрэг тоног төхөөрөмжүүдийг худалдан авч дэд өртөөнүүдийн цахилгаан тоноглол, реле хамгаалалтыг шинэчилж эхлээд байна. Гэр хорооллын айл өрхийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа чанарыг сайжруулах, алдагдал бууруулах чиглэлээр бусад төрийн өмчит компаниудын дэлхийн банкны төслөөр хийж байгаа ажлыг 2010 оноос эхлэж өөрийн хөрөнгөөр хийж эхэллээ. Энэ ажлын хүрээнд манай сумдын 22дэд өртөө буюу 3900 айл өрхийг хангах цахилгаан шугам сүлжээний хуучин модон тулгуурыг төмөр бетонон тулгуураар солих, CИП утас шинээр татах ажил хийгдсэн. 2011 онд ХБНГУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон РП-8 -ын ажил угсарч дууссан ба РП-10, РП-9-ийн шинэчлэлт, угсралтын ажилэхлээд явж байна. РП-4 -ийн 3.2 км кабель шугам, РП-10-ын 4 км оролтын кабель шугамыг шинээр татсан. 2011-09 сард Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 35 кВ-ын 166 бетонон тулгуур (14 км) -ыг18 метрийн урттай бетонон тулгуураар сольж, 42 000 метр утас татаж сэргээн босголтын ажил хийсэн.
2011 оноос ЦЭХ-ний түгээлт, хангалт, хяналт, удирдлагын автоматжуулсан системийг нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Энэ системийн гол зорилго нь нэг төвлөрсөн цэгээс / Компанийн төв сервер / бүх байгууламжуудын мэдээлэл болон ААН, ахуйн хэрэглэгчдийн тоолууруудын үйл ажиллагааг хянах, удирдах мөн тухайн объектод суурилуулсан тоног төхөөрөмжүүдийн үзүүлэлт, шаардлагатай мэдээллүүдийг нэгтгэн авч өгөгдлийн бааздаа хадгалах ба хадгалсан болон ирж буй өгөгдлүүдэд анализ, боловсруулалт хийх, борлуулалт арилжааны системтэй холбох, диспетчер дээр хянахад оршино.
Энэ системийн хүрээнд 2012 онд
- Борлуулалт арилжааны системийг төвийн 3 хэсэг нэвтрүүлснээр хэрэглэгчдийн мэдээлэл үнэн бодит болсон, хэрэглэгч, банк, борлуулалтын үйл ажиллагааны хоорондын харилцаа улам боловсронгуй болж цахим хэлбэр лүү шилжсэн.
- Автоматик тоолуурын системийн хүрээнд АТП148-ийн 87 хэрэглэгч дээр электрон ЦЭТ101 маркийн тоолуурыг суурилуулж тухайн тоолуурын мэдээллийг GSM үүрэн холбооны сүлжээгээр дамжуулан авч борлуулалтын системтэй холбогдож ажилласнаар борлуулалтын үйл ажиллагаа сайжирч, хүний оролцоотой ажлыг хөнгөвчлөж, мэдээлэл үнэн бодит, үйлчилгээ түргэн шуурхай болсон
Байршил: Монгол улс Дархан-Уул аймаг, Дархан сум 3-р баг ДСЦТС ХК-ийн байр
Утас: 70377741, 70376599
Факс: 70377741
И-мэйл: ds_tugeeh@yahoo.com
ds_tugeeh@mongol.net