Даланзадгадын дулааны цахилгаан станц

A- A A+

 


Вэб сайтруу зочлох

Монгол улсын засгийн газрын 1995 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаар БНСУ-ын зээлийн хөрөнгөөр Даланзадгадын дулааны цахилгааны станцыг барьж байгуулах шийдвэр гаргаж шавыг 1998 оны 6-р сарын 1-нд тавьж эхэлсэн бөгөөд БНСУ-ын “Хьюндай-Инженеринг” компани төслийг хэрэгжүүлж, 2000 оны 10 дугаар сарын 26-нд Монгол улсын засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн.

Хятад улсын үйлдвэрлэсэн “UG-27/3.63M” маркийн 2 зуух, Япон улсад үйлдвэрлэсэн “DNG-61-55” маркийн 3мВт-ийн хүчин чадал бүхий 2 турбогенератор, цахилгаан дулааны хянах хэмжүүр, автоматик, хими ус бэлтгэлийн тоноглолууд болон дулааны сүлжээний хамтаар баригдаж ашиглалтанд орсон. Нийтдээ 381 км урттай өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугам, 125км урттай 0.4кВ болон 220 В-ын цахилгаан дамжуулах шугам, 68 дэд станц мөн 16.1 км дулааны шугам, 7 ширхэг ДТТ-үүд болон шугам сүлжээг хариуцан ажилладаг.

Манай компани нь аймгийн төвийг цахилгаан болон дулааны эрчим хүчээр, Ханхонгор, Хүрмэн,Баяндалай, Булган, Номгон сумдын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр ханган ажилладаг. Үүнд 470 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллага, 5000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 166 аж ахуйн нэгж байгууллага 750 гаруй айл өрхийг хамарч ажиллаж байна.
“ДзДЦС” ТӨХК нь Өмнөговь аймагт цахилгаан болон дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх, түгээх, хангах ажиллагааг биеэ даасан нэг систем боло ажилладагаараа бусад станцуудаас онцлогтой юм.

Гүйцэтгэх захирал, тэргүүд дэд захирал, дэд захирал нар станцын ерөнхий удирдлагын системд хамрагдаж, үйлдвэрлэлийн хэсэгт Ашиглалтын, Засварын, Цахилгаан ДХХА-ын ЦШС, ДШС-ны, үйлдвэрлэлийн бус хүрээнд захиргаа удирдлага, Төлөвлөлт санхүү, Инженерийн алба, Хэрэглэгдэд үйлчлэх төв хамрагдан нийт 237 хүний орон тоотой ажиллаж байна.

Үүнээс21 орчим хувь нь удирдах болон ИТА, албан хаагчид, 27 орчим хувь нь эмэгтэйчүүд ажилладаг. Нийт ажилчдын 29% нь дээд болон тусгай дунд боловсролтой ажилтан ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна.


 

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ