Налайхын дулааны станц
Мэндчилгээ
Налайх дүүргийн ард иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх, ая тухтай амьдралыг хангахын тулд станцынхаа техник эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх, түлш эрчим хүчний нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашиглан хямд үнэтэй дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг найдвартай хангах, байгаль орчны үзүүлэх хор хөнөөлийг бууруулах, зорилт дэвшүүлж зуухныхаа хийцийг боловсронгуй болгох, халаах гадаргуугийн дулаан солилцоог эрчимжүүлэх, түүний ашигт үйлийн коэффициентийг нэмэгдүүлж, түлшний сувгийн зарцуулалтыг бууруулах, цаашдаа өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэглээг хангах, станцын хүчин чадлыг ихэсгэж өргөтгөл хийх зэрэг мэргэжлийн чиглэлийн онол, практикийн асуудлуудыг дэс дараатайгаар шийдвэрлэн ажиллаж байна.
Налайх дүүрэгт төвлөрсөн дулаан хангамжийн зуух барих БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1976 оны 9-р сарын 24-ний өдрийн 317 тоот тогтоолоор “Налайх тосгоны Дулааны станц” нэртэйгээр ДКВР-10-13 маркийн хоёр зуухыг бусад төхөөрөмжийн хамт тэр үеийн Зөвлөлтийн барилгын 2-р трестийн хамт олон барьж ашиглалтад оруулсан.
1995 оны 10-р сарын 01-ний өдөр ОХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар Монгол-Энергострой байгууллагын барилгачид жилд 170 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий КВТС-20-150 маркийн гурван зуух, дулааны төв шугамын хамт иж бүрнээр барьж ашиглалтад оруулснаар Налайх дүүргийг дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар бүрэн хангаж, дэд бүтэц хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгсөн.
Гүйцэтгэх захирал Т.Энхтөр
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газрын 2001 оны долдугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор “Налайхын Дулааны станц” ХК гэсэн бие даасан төрийн өмчит хувьцаат компани болж байгуулагдсан.
Одоо тус станц
- Захиргаа аж ахуй, санхүүгийн хэлтэс
- Ашиглалт, автын хэсэг
- Засварын хэсэг
- Цахилгаан, КИПиА-ийн хэсэг
- ДШС, орон сууцны гэсэн 6 хэсэгтэй.
“Налайхын Дулааны станц” ХК нь дулааны эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн тусгай зөвшөөрөл эзэмшин борлуулалт хийж, тоноглолын засвар үйлчилгээгээ хариуцан 113 ажиллагсадтайгаар 17 төсвийн байгууллага, 195 аж ахуйн нэгж, 1160 айл өрхийг дулааны эрчим хүчээр хангахын зэрэгцээ үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, эдийн засаг санхүүгийн чадварыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлж байна.
Техник, технологийг боловсронгуй болгох, үйл ажиллагааны талаар Үйлдвэрлэлийн ажиллагааг оновчтой зохион байгуулж, хэрэглэгчдийг хэрэгцээт дулаан, хэрэглээний халуун усаар тасралтгүй хангахдаа орчны зохистой харьцааг барьж ажиллахын тулд дараахь зорилтуудыг тодорхойлсон.
Хэрэглэгчдийн хэрэгцээт дулаан, хэрэгцээний халуун ус үйлдвэрлэх ажиллагааг шинэчлэн зохион байгуулах.
Засвар үйлчилгээг чанаржуулах.
Зах зээлийн онцлогт тохируулан маркетингийн хольцыг бүрдүүлэх.
Хэрэглэгчдийг зохист хэрэглээнд хэвшүүлж дулаан, усны алдагдлыг бууруулах.
Төлбөрийн чадвар ба ашигт ажиллагааны түвшний тэнцлийг хангах.
Хүний нөөцийн удирдлагаар хангаж, боловсон хүчнийг хөгжүүлж төлөвшүүлэх.
Станцын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг тодорхойлж эдгээр зорилтуудын хэрэгжилтийг хянаж байна.
15ИТА, 95 ажиллагсадтай. Үүнээс Монгол Улсын зөвлөх инженер 2, мэргэшсэн нягтлан бодогч 1, дээд боловсролтой 21, тусгай дунд боловсролтой 2, мэргэжлийн үнэмлэхтэй 84 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
“Налайхын Дулааны станц” ХК байгуулагдсан хугацаандаа олон арван хөдөлмөрийн алдартнууд, тэргүүний хүмүүсийг төрүүлсэн Налайх дүүргийн томоохон үйлдвэрүүдийн нэг юм.
Тус станцаас төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор 1 хүн, “Алтан гадас одон”-оор 4 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 8 хүн, Ардын хувьсгалын ойн медалиар 20 гаруй хүн, салбарын тэргүүний ажилтан буюу бусад салбарын тэргүүний ажилтнаар 26 хүн төрөн гарч одоо хүртэл ажиллаж байна.
Хаяг: Налайх дүүрэг, Найрамдлын гудамж, 19-р байр.
“Налайхын Дулааны станц” ХК
Утас, факс: 70232372
Факс: 70232511
цахим хуудас: https://nalaikhtp-energy.mn/