Дулааны хоёрдугаар цахилгаан станц

A- A A+

 


Вэб сайтруу зочлох

Дулааны хоёрдугаар цахилгаан станц нь 1961 онд БНХАУ, БНМАУ-ын засгийн газруудын хооронд байгуулсан гэрээгээр ТС-35 маркийн ул ширэмт 3 зуух, АК-6 маркийн конденсацийн 2 турбогенератортайгаар ашиглалтанд орж Толгойтын районыг цахилгаан эрчим хүчэээр хангаж ирсэн. 1970 онд тэр үеийн ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар БКЗ-75-39 ФБ маркийн 2 зуух, ПТ-12-35/10 маркийн 1 турбингенератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 24 мвт болж конденсацийн станцаас цахилгаан дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэх цахилгаан дулааны төв болон өргөжсөн. Улаанбаатар хотын баруун дүүргийн дулааны хэрэгцээ өсч ирсэнтэй холбогдуулан 1980 онд АК-6 маркын эконденсациийн турбинд өөрчлөлт хийж 1,2 кг/см2-ын эсрэг даралтын технологид шилжүүлснээр тус станцын суурилагдсан хүчин чадал 21,5 мвт болсон.
Хоёрдугаар цахилгаан станц нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 7 сарын 9-ний өдрийн 164 тоот тогтоолоор Дулааны хоёрдугаар цахилгаан станц /“ДЦС-2 “ТӨХК/ гэсэн бие даасан төрийн өмчит хувьцаат компани болон зохион байгуулагдсан.
Тус станцын үе үеийн хамт олон өнгөрч буй 50 жилд 4 тэрбум гаруй кВц цахилгаан эрчим хүч түгээж 252 тэрбум төгрөгийн борлуулалт, 9.5сая Гкал дулааны эрчим хүч түгээж 950 тэрбум төгрөгийн, нийт 1.2 их наяд төгрөгийн борлуулалтыг хийжээ. Цахилгаан эрчим хүчээр 8, технологийн уураар 8, дулаацуулгын дулааны эрчим хүчээр 7 үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг хангадаг.

Үндсэн үйл ажиллагаа нь: Цахилгаан, дулаан үйлдвэрлэх

Боловсон хүчин:
Тус компани нь 2011 оны байдлаар 270 ажиллагсадтай
Үүнээс:
Магистр                                6
Зөвлөх инженер                3
Мэргэшсэн инженер         6
Мэргэшсэн ня-бо               1
Мэргэшсэн эдийн засагч 1
ИТА /албан хаагчид/         61

 

МАНАЙ ХАМТ ОЛОН
Захирлын зөвлөл
Захиргаа, удирдлагын хэлтэс
Санхүү, бүртгэлийн хэлтэс
Инженерийн алба
Хангамж, үйлчилгээний хэлтэс
Түлш дамжуулах цех
Зуухан цех
Турбин, хими цех
Цахилгаан, дулаан хянах хэмжүүр, автоматикийн цех
Харуул, хамгаалалтын алба
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ-2
"ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ-2" ТӨХК

 

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн