Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ

A- A A+

 


Эрдэнэтийн их бүтээн байгуулалттай цуг 1973 оны 5 дугаар сард Эрдэнэт-Дарханы 220кВ-ын шугамын тулгуур анх боссоноор гараагаа эхлэн Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 12-р сарын 05-ны өдрийн 377 тоот тогтоолоор төвийн бүсийн баруун, баруун хойд чиглэлийн цахилгаан дамжуулах шугамын ашиглалт, засварыг хариуцуулахаар Төвийн эрчим хүчний систем /хуучин нэрээр/ -ийн харъяанд Эрдэнэт-Булганы цахилгаан шугам сүлжээний газар байгуулагдсан түүхтэй.

Эрчим хүчний салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх, хувьчлах хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн Газрын 2001 оны 7-р сарын 9-ний өдрийн 164 дүгээр тогтоолын дагуу 2001 оны 8-р сарын 1-ний өдөр “ЭРДЭНЭТ-БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК нэртэйгээр өөрчлөн байгуулагдсан.

Тус компани нь Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Өмнөговь, Баянхонгор зэрэг 11 аймгийн 4 аймгийн төв, тэдгээрийн 94 сум суурин газрын 3900 гаруй аж ахуйн нэгж, 51000 айл өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг 0.4-35кв-ын 6029,4 км шугам сүлжээ, 529 дэд станц болон хуваарилах байгууламжийг ашиглан гүйцэтгэж байна.

Компанийн эзэмшил үйлчилгээний заагийн хойд тал нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, урд тал нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо, зүүн тал нь Төв аймгийн Бүрэн, баруун тал нь Завхан аймгийн Их-Уул сум хүртлэх 370 км кв газар нутагт цахилгаан эрчим хүчийг түгээж байна. Жилд дунджаар 960,0 сая кВтц цахилгаан эрчим хүчийг түгээн, 70,0 гаруй тэрбум төгрөгний борлуулалтын орлоготой ажилладаг.

Бүтэц зохион байгуулалтын хувьд Булган, Архангай, Өвөрхангай, Хархорины гэсэн орон нутгийн 4 салбартай, Захиргаа удирдлагын, Техникийн, Борлуулалт маркетингийн, Санхүү-эдийн засгийн гэсэн 4 хэлтэст харьяалагдах нийт 560 гаруй ажилтан ажилладгаас удирдлага 15, инженер техникийн ажилтан 124, албан хаагч 52, ажилчин 369 байна. Нийт ажиллагсдын 25,7% буюу 144 хүн дээд боловсролтой, 67,9% буюу 380 хүн тусгай дунд болон сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшсэн байна. Ажилласан жилээр нь авч үзвэл 21 жилээс дээш жил ажилласан 121 хүн, 10-20 жил ажилласан 162 хүн, 10 хүртэл жил ажилласан ажиллагсад 277 буюу 49,5%-ийг эзэлж байна. Цахилгаан эрчим хүч хэрэглэгч 3900 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 51000 айл өрхөд эрчим хүч түгээж, нийт хэрэглэгчийн 99,9% нь тоолууржсан байна.

Манай байгууллагаас хөдөлмөрийн олон сайчууд, тэргүүний ажилчид төрөн гарснаас гадна 2005, 2006, 2009 оны “ТОП 100 аж ахуйн нэгж”, Орхон аймгийн “Үйлчилгээний салбарын шилдэг байгууллага”, “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, Өөрийн үйл ажиллагаагаараа орон нутгийн эдийг засаг, ниймийн хөгжилд оруулж буй онцгой хувь нэмрийг үнэлэн худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2009 оны “Үнэмлэхүй манлай”-д өргөмжлөн батламж олгосон. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн “Найдвартай түнш байгууллага”-аар шалгарлаа.

Найдвартай, чанартай цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчийг хамгийн бага алдагдалтайгаар хангаж, борлуулсан эрчим хүчний борлуулалтын орлогыг хамгийн богино хугацаанд цуглуулах нь БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО юм.

 

ЭБЦТС ТӨХК-ийн товч танилцуулга

1

Компанийн бүрэн нэр (монголоор:)

Эрдэнэт Булганы Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК

Англиар:

“Erdenet Bulgan electricity distribution Network” State-owned Joint Stock Company

2

Захирал/даргын овог нэр

Чойжамцын Баттуяа

3

Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер

Цэгмидийн Ганбат

3

Байгууллагын албан ёсны хаяг (шуудангийн хайрцаг):

Орхон аймаг 213900, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Ш/Х-947

4

Байгууллагын эрхэм зорилго

Найдвартай чанартай цахилгаан эрчим хүчээр хэрэглэгчдийг хамгийн бага алдагдалтайгаар хангаж борлуулсан эрчим хүчний борлуулалтын орлогыг хамгийн богино хугацаанд цуглуулах

4

Үйл ажиллагааны үндсэн чиглэл: (тусгай зөвшөөрөл)

1. Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах

2. Цахилгаан эрчим хүч түгээх

3. 0,4-35кВ-ын ЦДШ, дэд станцын угсралт засварын ажил

Туршилт тохируулгын ажил

Бусад дагалдах ажил

5

Үйлчилгээний үндсэн чиглэл, цар хүрээ

Цахилгаан эрчим хүч түгээх, борлуулах;

11 аймгийн 54 сум, 20 суурин газар

6

Харилцах утас (үйлчилгээний холбогдолтой):

Эрдэнэт – 01352-

Төв диспетчер: 22513, 27370

Борлуулах алба: 21536

Факс: 22623

e-Mail: info@edc.mn

Булган - 01342-

Диспетчер: 22275

Борлуулах алба: 22918

Факс: 22614

e-Mail: bulgan@edc.mn

Өвөрхангай – 01322-

Диспетчер: 22240

Факс: 22176

e-Mail: uvurkhangai@edc.mn

Хархорин -013258-

Диспетчер: 2164

Борлуулах алба: 2180

Факс: 2351

e-Mail: kharkhorin@edc.mn

Архангай -01332-

Диспетчер: 22084

Борлуулах алба: 22500

Факс: 21217

e-Mail: arkhangai@edc.mn

7

Амжилт бүтээл: (2000 оноос хойш)

2003 – ТОП-10 ААН нэгжийн 5-р байр,

Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага,

2004 – Эрүүл мэндийг дэмжигч байгууллага,

Боловсролыг дэмжигч байгууллага

Үндэсний ТОП-100 ААН-ийн 97-р байр,

Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага,

Найдвартай харилцагч,

2005- Шилдэг менежменттэй байгууллага,

ТОП-100 ААН-ийн 38-р байр,

2006 - ТОП-100 ААН-ийн 32-р байр

2009 – ТОП-100 ААН-ийн 21-р байр, Үндэсний манлай батламж

2010 – ТОП-100 ААН-ийн 31-р байр

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц