Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
Товч танилцуулга
Тус компани анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 11-р сарын 26-ны өдрийн 328 тоот тогтоолоор “БАГАНУУР ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ГАЗАР” нэртэйгээр байгуулагдаж, улмаар 2001 оны 08-р сард бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийн “БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” Төрийн Өмчит Хувьцаат Компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд эзэмшил үйлчилгээний заагаар хойд тал нь Хэнтий аймгийн Дадал сумаас, урд тал нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл, зүүн тал нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас, баруун тал нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сум хүртэл нийт 520 гаруй мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт орших, Улаанбаатар хотын 1 дүүрэг, 4 аймгийн төв, 6 аймгийн 59 сумын нутаг дэвсгэрт байрлах 34 мянга гаруй хэрэглэгчийг 4 салбар 466 ажилтантайгаар, 27,9 тэрбум үндсэн, 2,6 тэрбум эргэлтийн хөрөнгөтөйгөөр цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах, түгээх тусгай зөвшөөрлийн дагуу бизнесийн үйл ажиллагааг амжилттай эрхлэн явуулж байна.
“БЗӨБЦТС” ТӨХК нь жилд дунджаар 250.0 гаруй сая кВт*цаг цахилгаан эрчим хүчийг “Төвийн Бүсийн Цахилгаан Дамжуулах Сүлжээ” ТӨХК-иас худалдан авч, 220.0 гаруй сая кВт*цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээн борлуулж, төвийн эрчим хүчний системийн 220 кВ-ын 150 орчим км урт хоёр хэлхээтэй төмөр тулгуур бүхий шугамаар холбогдон өндөр нам хүчдэлийн 3638.3 км агаарын болон кабель шугам, 345 дэд станцын ашиглалт засварын ажлыг хариуцан ажиллаж байна.
Ажиллагсадын дотоод бүтцийг авч үзвэл 35 хүртэлх настай 209, 35-аас дээш настай 257, эрэгтэй 313, эмэгтэй 153, дээд боловролтой 170, тусгай дунд 60, бүрэн дунд 226, бүрэн бус дунд 10 ажилтан байна. Мэргэжлийн түвшингийн хувьд бакалавр зэрэгтэй 159, магистр 11, зөвлөх инженер 7, мэргэшсэн инженер 11 тус тус ажиллаж байна.
Компанийн санхүү эдийн засгийн талаар
Тус компани нь санхүү эдийн засгийн 10 нэр төрлийн үзүүлэлтээр зорилтод түвшин тогтоон ТӨХ-оор батлуулан мөрдөн ажиллаж байна.
Компанийн хэмжээнд төлбөрийн чадвар 6,4 болж өссөн байна. Авлага цуглуулалтын хоног 9,1 болсон нь тус компанийн эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааны чадавхи хэвийн явагдаж байгааг харуулж байна.
Нөгөө талаар борлуулалтын 1 төгрөгт ноогдох зардлыг 0,04 мөнгөөр хэмнэж, богино хугацаатай өр төлбөр, төлбөрийг оны эхнээс 252,9 сая төгрөгөөр буюу 41,7 хувиар бууруулж ажиллаа.
Тоног төхөөрөмжийн засварын ажлын талаар
2011 онд Их засвар, ТЗБАХ болон хөрөнгө оруулалтын 76 нэр төрлийн 1629,7 сая төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн.
2011 оны 10-р сарын байдлаар Их засварын 29 нэр төрлийн ажлаас 27-ыг, ТЗБАХ-ийн 23 нэр төрлийн ажлыг бүрэн, хөрөнгө оруулалтын 24 ажлаас 21-ыг тус тус хийгээд байна. Түүнчлэн урсгал засварын 338 нэр төрлийн ажлаас 302 ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. 2011 онд засварын ажил, хөрөнгө оруулалтын ажилд нийт 1408,74 сая төгрөг зарцуулаад байна.
Борлуулалтын үйл ажиллагааны талаар
Компанийн борлуулалтын үйл ажиллагаанд дараах шинэлэг арга хэмжээг нэвтрүүлэн ажиллаж байна.
- 1. Цахилгаан эрчим хүчний бичилт төлөлтийн “BNEDO” программ
- 2. Хас банкны Амар үйлчилгээ
- 3. Хаан банкны Mobile үйлчилгээ
- 4. Багануур ХҮТ-ийн терминал 8 төрлийн үйлчилгээ
- 5. Багануур ХҮТ-ийн өдөр тутмын үйл ажиллагааны урсдаг шуурхай зарын самбар
- 6. Телемаркетинг үйлчилгээ зэргийг нэрлэж болно.
Үүнээс гадна 2008 онд Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, холболтын заавар, аж ахуйн харилцааны дүрэм зэргийг үндэслэн компанийн дотоод ажил үйлчилгээ явуулах журамыг холбогдох үнэ тарифийн хамт батлан мөрдөж ажиллаж байна.
Борлуулалтын үйл ажиллагаатай холбогдуулан дотоодын хяналт шалгалтыг тогтоосон график төлөвлөгөөний дагуу гэнэт буюу ээлжит бус гэсэн чиглэлээр хийж байна.
Нөгөө талаар хэрэглэгчидтэй уулзалт зохион байгуулж, компанийн зүгээс хийсэн ажлаа тайлагнахын хамт тэдгээрийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч тухай бүр нь хариу өгч холбогдох арга хэмжээг авч байгаа нь хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн ажил болж байна.
Компанийн ажиллагсадын нийгмийн асуудал
2011-2012 онд хэрэгжүүлэх “Хамтын гэрээ”-г ЭБЭХЯ, ЭХГУУ-н үйлдвэрчний эвлэлийн холбоо, салбарын ажил олгогч эздийн 3 талт хэлэлцээрийг үндэслэн боловсруулан гаргаж, орон нутгийн төр захиргааны байгууллагад бүртгүүлэн мөрдөн ажиллаж байна.
Тус компанид ашиглагдаж буй дэд станц:
35/15кВ-ын хүчдэлбүхийдэдстанц-2
35/10 кВ-ын хүчдэлбүхийдэдстанц-10
35/0.4кВ-ын хүчдэлбүхийдэдстанц-11
Хуваарилах байгууламж-344
35/6 кВ-ын хүчдэлбүхийдэдстанц-13
Агаарын шугам:
15 кВ-ын хүчдэлтэйагаарыншугам- 878,07 км
10 кВ-ын хүчдэлтэйагаарыншугам-457,09 км
6-10 кВ-ын хүчдэлтэйагаарыншугам- 431,62 км
0,22-0,4 кВ-ын хүчдэлтэйагаарыншугам-481,31 км
35кВ-ын хүчдэлтэйагаарыншугам-1421,01 км
Кабель шугам:
6-10 кВ-ын хүчдэлтэй кабель шугам-71,385 км
0,4 кВ-ын хүчдэлтэй кабель шугам-46,569 км
Хаяг:Улаанбаатар хотБагануур дүүрэг үйлдвэрийн хэсэг
Утас: 70212415, 70210608, Факс: 70210167
Веб сайт: www.bnedo.mn
E-mail: bnedo.mongol.net