Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ

A- A A+

 


Вэб сайтруу зочлох

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь 1967 онд байгуулагдсан. Монгол улсын нутаг дэвсгэрийн 60 хувийг хамарсан 110,220 кВ-ын 59 дэд станц, 220 кВ-ын 1044 км, 110 кВ-ын 2982 км, 35 кВ-ын 13 км цахилгаан дамжуулах агаарын шугамтай, улсын нийслэл болон 15 аймаг 209 сум, суурин газруудыг цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Манай компани цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэгчээс түгээгч, хэрэглэгчдэд дамжуулах, цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох, 0,4-220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. 

Компанийн төв удирдлагын 11хэлтэс,  Улаанбаатар, Төвийн бүс, Хангайн бүс, Зүүн Өмнөд бүс гэсэн дөрвөн салбар болон Болор амралтын газарт нийт 895ажилтан ажиллаж байна.

  

Манай компани одоогоор таван ДЦС-аас цахилгаан эрчим хүчийг худалдан авч, арван цахилгаан эрчим хүч түгээх компаниудад дамжуулж, ОХУ, БНХАУ -аас эрчим хүч импортлож, экспортлож байна.

Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдаад томоохон эх үүсвэр, ЦДАШ, дэд станцууд олноор баригдаж, эрчим хүчний систем өргөжин тэлэх, эрчимтэй хөгжлийн үе эхлээд байна. Нөгөө талаас бид 40-50 жил ашиглаж байгаа 220,110 кВ-ын ЦДАШ, дэд станцуудын тоноглолуудыг үе шаттайгаар шинэчлэх ажлыг дэлхийн жишигт хүрсэн байдлаар хийх нь бидний зорилт юм.

Манай компанийн алсын хараа:Цахилгаан дамжуулах үндэсний ухаалаг сүлжээ болно

Эрхэм зорилго:Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийг ашиглан цахилгаан эрчим хүчийг найдвартай, үр ашигтай дамжуулна.

Тусгай зөвшөөрөл:

1.   Цахилгаан эрчим хүч дамжуулах

2.   Цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох

3.   0,4-220 кВ ЦДШ, дэд станцын барилга угсралт, засвар үйлчилгээ хийх

Манай компани жилд дунджаар 4 орчим тэрбум.кВт.цаг цахилгаан эрчим хүч дамжуулж, дамжуулалт 8%-иар өсөж байна.

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ