Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ

A- A A+

 


Вэб сайтруу зочлох

Үүсэн байгуулагдсан он: 1932 оны 02-р сарын 27
Хувь нийлүүлэгчид:

  • Түлш, эрчим хүчний яам 41%
  • Төрийн өмчийн хороо 39%
  • Сангийн яам 20%
  • Ажил үйлчилгээний хүрээ /2010 оны эцсээр/

Улаанбаатар хот: 8 дүүрэг

Орон нутагт: Төв аймгийн 16 сум

Хэрэглэгчийн тоо: 184330

Жилийн борлуулалтын орлого: 79.4 тэрбум төгрөг

Эзэмшдэг тусгай зөвшөөрөл:

Цахилгаан эрчим хүч түгээх
Цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах
Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх /0.4 – 35 кВ/
Цахилгаан шугам сүлжээний зураг төсөл боловсруулах /10 кВ хүртэл/
Монгол Улсад зөвшөөрөгдсөн загварын цахилгаан эрчим хүчний 1 ба 3 фазын механик, электрон, импульсийн тоолуур гүйдлийн трансформатор засварлах, суурилуулах, худалдах
35/10/6/0.4 кВ-ын хүчдэлийн хуваарилах байгууламж, дэд станц, шугам тоноглолын ашиглалтын засвар үйлчилгээний ИТА, монтёруудын мэргэжил олгох, дээшлүүлэх давтан сургалт

Түүхэн замнал

Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж нар 1912-1914 оны үед Орос улстай найрсаг харьцаа тогтоож таван сая гаруй рублийн өртөгтэй жижиг цахилгаан станцыг зээлээр авсан гэдэг. Тэрхүү станц нь Богдын өргөө болон Засгийн газрын алба, орон сууцны гэр, байшинг цахилгаан гэрлээр хангадаг болсноор Монголд анх удаа цахилгаан эрчим хүч нэвтэрчээ.

Улмаар 1924 онд Ардын засгийн газраас “Цахилгаан гэрэл хэрэглэгчдийн дүрэм”-ийг баталж, хоёр жилийн дараа хоёр дахь станцаа шинээр барин, хэрэглэгчдийн гол шугамуудыг тусгай салгууртай болгох, цахилгааны хэрэглээг тоолуураар тооцох ажлыг шат дараалан хийж эхэлсэн боловч станцууд тус тусдаа ажиллаж байсан тул хараахан сүлжээ үүсгэх боломжгүй л байв.

Харин 1930 онд Дундголын эрэг дээр 500 килоВольтын чадалтай цахилгаан станцыг герман инженерүүдээр удирдуулан барьж, цахилгаан гаргагч машин хоёр ширхэгийг угсран тавьснаар 1932 оны хоёрдугаар сард Дундголын чийдэнгийн хороо нэртэй, 40 километрийн урттай цахилгаан дамжуулах агаарын шугам бүхий цахилгаан шугам сүлжээний эхлэл тавигдсан юм.

Дэлгэрэнгүй танилцуулга

Монголын цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаниудиас үйлчлэх хүрээ, үйлчилгээндээ нэвтрүүлсэн техник технологийн шинэчлэлээрээ тэргүүлж яваа эрчим хүчний салбарын ууган компаниудын нэг.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани нь төвийн бүсийн цахилгаан сүлжээний нийт түгээлтийн 50 шахам хувийг цахилгаан эрчим хүчээр ханган ажилладаг. Цахилгаан эрчим хүчийг найдвартай түгээн борлуулах эрхэм үйлсэд компанийн төвийн бодлого хэрэгжүүлэх хэлтэс, албадаас гадна Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Зуслан, Зуунмод, Налайх “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-үүд болон Зуунмод, Налайх, Өндөр хүчдэл, Баруун, Зүүн түгээх төвийн нийт 1600 гаруй инженер, техникийн ажилтан, албан хаагч оюун ухаан, хүч хөдөлмөрөө нэгтгэн ажиллаж байна.

Манай компани стандартын дэг жаягийн дагуу “Хэрэглэгчтэй харилцах харилцааны менежментийн систем”-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тоолуурын заалтыг цуглуулах, төлбөрийн нэхэмжлэхийг банкинд хүргэх, авлага барагдуулах хүртэлх бүх үйл ажиллагаа бүрэн програмчлагдсан. Цахилгаан эрчим хүчтэй холбоотой бүхий л үйлчилгээг дүүрэг бүрт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээрээ дамжуулан нэг цэгээс шуурхай хүргэж байна.

Түүнчлэн нийслэлд шинээр суурьшин бий болж буй гэр хорооллын айл өрхүүдийг гэрэл цахилгаанжуулах чиглэлээр нийслэлийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Шугам сүлжээг өргөтгөх, шинээр барихдаа тухайн цаг үеийн хамгийн боловсронгуй шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхийг зорьдог.

Шинэ дэг жаягт үйлчилгээг эх орондоо анхлан нэвтрүүлсэн ажлын дадал, туршлагаа бид компанийн дэргэдэх тусгай зөвшөөрөлтэй сургалтын төвөөр дамжуулан залуу халаа үедээ зааж сургах замаар оюуны хөрөнгө оруулалтыг хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг билээ.

 

Байгууллагын нэр, хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-45, УБЦТС ХК-ийн төв байр,

Утас: 342420, Факс: 976-11-343061,

Вэб сайт: www.ubedn.mn, e-mail: info@ubedn.mn

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц