Дулааны гуравдугаар цахилгаан станц

A- A A+

 


Вэб сайтруу зочлох

Товч танилцуулга

Дулааны 3-р цахилгаан станцын суурь 1966 оны 12-р сарын 3-нд тавигдаж,1968 оны 12-р сарын 10-нд анхны зуух ашиглалтанд орж нийслэл хотын үйлдвэр, албан байгууллага, ард иргэдэд Дулааны эрчим хүчийг түгээж эхэлсэн. Манай цахилгаан станц өндөр ба дунд даралтын гэсэн 2 станцаас бүрддэг бөгөөд Дунд даралтын станц 48 меговатт, Өндөр даралтын станц 100 меговатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай. Дунд даралтын хэсэг нь1966-1975 онуудад баригдаж цагт 40 атмосферийн даралттай 75 тонн уур боловсруулах чадалтай БКЗ-75-39 фБ загварын 6 уурын генератор, цагт 12мВт цахилгаан боловсруулах чадал бүхий ПТ-12-35/10М загварын 4 турбогенератор болон тэдгээрт холбогдох төрөл бүрийн туслах тоноглол, тоног төхөөрөмжүүдийн хамтаар угсрагдан тавигдсан. Өндөр даралтын хэсэг нь 1976-1980 онуудад баригдаж цагт 100 атмосферийн даралттай 220 тонн уур боловсруулах чадалтай БКЗ-220-100 4Сзагварын 7 уурын генератор, цагт 25мВт цахилгаан боловсруулах чадал бүхий ПТ-25-90-10Мзагварын 4 турбогенераторыг тус, тусын туслах тоноглол, тоног төхөөрөмжүүдийн хамтаар угсран ашиглаж эхэлсэн. Тус цахилгаан станц нь 6 киловольтын хүчдэлийн түвшинтэй 50Гц давтамжтай хувьсах цахилгаан эрчим хүчийг боловсруулж, 6 киловольт хүчдэлийг 35/110 киловольтын түвшинд өсгөж агаарын шугамаар Эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдон Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17 гаруй хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 32 хувийг уур усаар түгээж технологийн уур хэрэглэдэг 60 гаруй компаниудыг үйлдвэрийн технологийн хэрэгцээний уураар ханган

  • Цахилгаан үйлдвэрлэх
  • Дулаан үйлдвэрлэх
  • Дулаан түгээх
  • Цахилгаанаар зохицуулалттай хангах
  • Дулаанаар зохицуулалттай хангах гэсэн тусгай зөвшөөрөлөөр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүтэц зохион байгуулалтын хувьд тус компани нь: 2 алба, 4 хэлтэс, 3 хэсэг, 9 цехээс бүрдэх бөгөөд нийт 960-аад ажиллагсадтай. Ажиллагсадын 65 гаруй хувь нь 35 хүртлэх насны залуучууд ба нийт ажиллагсадын 45 хувь нь дээд, тусгай дунд боловсролтой.

Түлш дамжуулах цех/COAL HANDLING SHOP/

Уурхайгаас нүүрсийг хүлээн авах, нүүрсний чанар, тоо хэмжээнд хяналт тавьж, нүүрсний нөөцлөлтийг механикжсан аргаар алдагдал багатайгаар гүйцэтгэж, цаг тухайд нь зохих боловсруулалт хийж бэлтгэн зуухыг нүүрсээр тасралтгүй хангах үүрэгтэй.

Цагт 25-30 вагон нүүрс буулгах 2 вагон хөмрөгч, 180 - 900 тонн нүүрс дамжуулах хүчин чадалтай 21 тууэан дамжлага, цагт 250-600 тонн нүүрс бутлах 4 алхан бутлагч, 170 мянган тонн нүүрс нөөцлөх ил талбай,

14 бульдозер, 275-480 тонн нүүрс дамжуулах хүчин чадалтай 6 займчин тэжээгчээр тоноглогдсон.

Дунд даралтын зуухан цех /MEDIUM PRESSURE BOILER SHOP/

Түлш дамжуулах цехээс ирсэн нүүрсийг хүлээн авч технологийн боловсруулалтыг хийж, зуухны галын хотолд шатаан нүүрсний шаталтын дулааны энергийг ашиглан 39 ата даралттай, 440 градусын халуунтай уурыг боловсруулж хэт халсан уураар уурын турбиныг тасралтгүй хангах үүрэгтэй.

Цагт 40 атмосферийн даралттай 75 тонн уур боловсруулах хүчин чадалтай БКЗ-75-39 фБ загварын 6 уурын генератор болон тэдгээрт хамаарах бусад туслах тоноглолуудаар тоноглогдсон.

Дунд даралтын турбин цех /MEDIUM PRESSURE TURBINE SHOP/

Уурын зууханд боловсруулагдсан хэт халсан уураар турбиныг ажиллуулж цахилгаан эрчим хүчийг боловсруулж, дулааны эрчим хүч болон технологийн хэрэглээний уураар хэрэглэгчдийг хангах үүрэгтэй.

Цагт 12 меговатт цахилгаан эрчим хүч боловсруулах хүчин чадалтай ПТмаягийн 4 ширхэг турбин болон түүнд хамаарах бусад туслах тоноглол, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахад зориулагдсан сүлжээний 8 ширхэг халаагч, хувьсах зарцуулалтын 4 ширхэг насостой.

Өндөр даралтын зуухан цех /HIGH PRESSURE BOILER SHOP/

Түлш дамжуулах цехээс ирсэн нүүрсийг хүлээн авч технологийн боловсруулалтыг хийж, зуухны галын хотолд шатаан нүүрсний шаталтын дулааны энергийг ашиглан 100 ата даралттай, 540 градусын халуунтай уурыг боловсруулж хэт халсан уураар уурын турбиныг тасралтгүй хангах үүрэгтэй.

Цагт 100 атмосферийн даралттай 220 тонн уур боловсруулах хүчин чадалтай БКЗ-220-100 загварын 7 уурын генератор болон тэдгээрт хамаарах бусад туслах тоноглолуудаар тоноглогдсон.

Өндөр даралтын турбин цех /HIGH PRESSURE TURBINE SHOP/

Станцыг техникийн усаар тасралтгүй хангаж, цахилгаан эрчим хүчийг боловсруулж, дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах үүрэгтэй.

Цагт 25 меговатт цахилгаан эрчим хүч боловсруулах хүчин чадалтай ПТмаягийн 4 ширхэг турбин, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангахад зориулагдсан сүлжээний 8 ширхэг халаагч, хувьсах зарцуулалтын 5 ширхэг насостой.

Цахилгаан цех /ELICTRICAL SHOP/

Цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээх үүрэгтэй. Өндөр даралтын хэсгийн генераторын суурилагдсан хүчин чадал 100МВт, Дунд даралтын хэсгийн генераторын суурилагдсан хүчин чадал 48МВт. Станц нь Эрчим хүчний системтэй 35 киловольтын шугамаар холбогдож 6/35/110 киловольтын шугамуудаар хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг.

Дулааны хянах хэмжүүр автоматикийн цех /HEAT CONTROL AND AUTOMATION SHOP/

Цахилгаан станцад суурилагдсан халуун, түвшин, зарцуулалт, даралт, сийрэгжилтийг хэмжих хэрэгслэлүүд болон тоноглолын компьютерийн хяналт-удирдлагын систем, хаалт арматуруудын автомат удирдлага, хамгаалалтын системүүдийн засвар үйлчилгээ, баталгаажилт болон бэлэн байдлыг хангах үүрэгтэй.

ХИМИ ЦЕХ /WATER TREATMENT SHOP/

Техник ашиглалтын дүрмийн шаардлага хангасан давсгүйжүүлсэн, химийн цэвэр болон зөөлөрсөн усаар станцыг тасралтгүй хангаж уур-ус, түлш, тосны чанарын нормыг хангуулах үүрэгтэй. Цагт 150 тонн давсгүйжуулсан ус, 120 тонн химийн цэвэр ус, 300 тонн зөөлөрсөн ус боловсруулах хүчин чадалтай.

МЕХАНИК ЦЕХ /MECHANICAL SHOP/

Металл хийц боловсруулах, хүчил төрөгч, ацетлин үйлдвэрлэх, станцын сантехник, өргөх зөөх механизм болон гал унтраах суурилагдсан тоноглолын засвар үйлчилгээ, бэлэн байдлыг хангах үүрэгтэй.

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн