Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл

A- A A+


Photo

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Европын сэргээн босголт хөгжлийн банк

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Зээл, тусламж

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

ам.доллар

3.1

     Зээлийн санхүүжилт

10,000,000.0

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

5,000,000.0

3.3

     Төсвийн санхүүжилт

-

4

Төсөл хэрэгжих хугацаа

2020-2023

6

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

7

Төслийн статус

Хэрэгжиж байгаа

Төслийн зорилго:

Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр 2018-2023, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбох техникийн боломжийг бүрдүүлэх бөгөөд дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлнэ.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Дулаан хангамжийн системийн дамжуулах сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 8АБВГ магистралийн 3.3 хос.км шугамыг 2Ф600мм болгож өргөтгөснөөр 1,3,4,10 дугаар хорооллыг дулааны эрчим хүчээр хангадаг төв магистраль шугамын хүчин чадал 1000 тн/ц-аар нэмэгдэж, шинээр 80 Гкал/ц-ийн хэрэглээ хангах техникийн боломж бүрдэнэ.

Мөн Насос станц №2-ыг өргөтгөж, хүчин чадлыг 1250 тн/ц-аар нэмэгдүүлснээр Их тойрог болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа VII хорооллын 80-100 Гкал/ц-ийн хэрэглээг хангах боломж бүрдэх бөгөөд үүнээс гадна, 5в-12а магистралийн 2Ф600 мм-ийн холбоос шугамыг хийснээр ХУД-ийн 11,15-р хороо Удирдлагын академи, Төв цэнгэлдэх, БЗД-ийн 25, 26 дугаар хороо, Олимп хороолол орчмын дулаан хангамж сайжирч шинээр 90 Гкал/ц-ийн дулааны хэрэглээг бүрэн хангах техникийн боломжтой.

Дээрх ажлуудаас гадна шинэ төлөвлөлтийн 3 байршилд2Ф300/400мм-ийн диаметртэй 7.6 км дулааны шугам татсанаар БЗД-ийн 10 дугаар хороо, Амгалан орчим, 3,4 дүгээр хороолол, Бичил VII хороолол орчим,Толгойт, Цэргийн хотхон орчмын шинэ төлөвлөлтийн бүсүүдэд  шинээр 180 Гкал/ц-ын хэрэглээг хангах боломж дамжуулах сүлжээний хувьд бүрдэнэ.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд жилд дунджаар 160-200 Гкал/ц ачаалалтай шинэ хэрэглээ нэмэгдэж дулаан түгээлт 3%-5% өсч байдаг бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр нийт шинээр 405 Гкал/цагийн хэрэглээг найдвартай хангах боломж бүрдэх юм.

Төслийн хэрэгжилт:

Төслийн ТЭЗҮ 2019 онд батлагдсан.

Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 356 дугаар тогтоолын хүрээнд “Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр Европын сэргээн босголт хөгжлийн банк, Сангийн яам, Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК нарын гурван талын төлөөлөл 2020 оны 01 дүгээр сард зээлийн гэрээ болонтөслийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.

2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сангийн яам болон УБДС ТӨХК-ийн хооронд  дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулагдсан ба Төсөл хэрэгжүүлэх нэгжид дэмжлэг үзүүлэх Зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалт явагдаж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг:Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,3-р хороо,Энгельсийн гудамж - 18,Улаанбаатар – 16030,

Факс:976-11-342397

Холбоо барих утас: Дуудлагын төв: 70047005

Вэб сайт: www.ubds.energy.mn

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ