Дарханы дулааны цахилгаан станцын Турбины шинэчлэлийн төсөл
1 |
Санхүүжүүлэгч байгууллага, орон |
ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банк, Монгол Улсын Засгийн газар |
2 |
Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/ |
ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны хөнгөлөлттэй зээл |
3 |
Санхүүжилтийн дүн /үндсэн валют/ |
ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны 20 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, ХБНГУ-ын Сэргээн босголт зээлийн банкны буцалтгүй тусламж 250000 евро, Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт 10.45 тэрбум төгрөг |
3.1 |
Зээлийн санхүүжилт |
20 сая евро |
3.2 |
Буцалгүй тусламжийн санхүүжилт |
250000 евро |
3.3 |
Төсвийн санхүүжилт |
10.45 тэрбум төгрөг |
4 |
Төсөл хэрэгжих хугацаа |
2011-2020 |
6 |
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага |
Эрчим хүчний яам, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК |
7 |
Төслийн статус |
2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Улсын комиссын дүгнэлт баталгаажсанаар төсөл бүрэн хэрэгжиж дууссан. |
Төслийн зорилго:Дархан Уул аймгийн төвийг дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах |
||
Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж: Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр Дархан Уул аймгийн төвийг одоо болон ирээдүйд 10-15 жилийн хугацаанд дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, мөн импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 35МВт-аар бууруулах ач холбогдолтой. |
||
Төслийн хэрэгжилт: Төслийн ажил 2011 онд эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд дараах бүтээн байгуулалтуудын ажлыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:
2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Улсын комиссын дүгнэлт баталгаажсанаар төсөл бүрэн хэрэгжиж дууссан. |
||
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт: Хаяг: Дархан Уул аймаг, Үйлдвэрийн дүүрэг, Дарханы дулааны цахилгаан станц ТӨХК Холбоо барих утас: 70373021, 99045224 |
Сэтгэгдэл