Дэлхийн банкны “Эрчим хүчний төсөл-2”

A- A A+


Photo

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци,

Монгол Улсын Засгийн газар

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Хөнгөлөлттэй зээл, Буцалтгүй тусламж.

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

ам доллар.

3.1

     Зээлийн санхүүжилт

42.0 сая.

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

12.4 сая.

3.3

Нийт санхүүжилт

54.4 сая.

4

Төсөл хэрэгжих хугацаа

2017-2022 он

5

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

ЭБЦТС ТӨХК, БЗӨБЦТС ТӨХК, ББЭХС ТӨХК, ЦДҮС ТӨХК.

6

Төслийн статус

Хэрэгжиж байгаа

Төслийн зорилго: Монгол Улсын эрчим хүчний салбар, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор түгээх компаниудын цахилгаан эрчим хүчний алдагдлыг бууруулж, эдийн засгийн чадавхыг сайжруулах, техникийн найдвартай ажиллагааг хангах, баруун бүсийг байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр дотоодоос хангах зорилготой.

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын Хөгжлийн Ассоциацитай 54,4 сая америк долларын хөгжлийн зээлийн хэлэлцээрийг 2017 оны 04 сарын 21 өдөр хийж, Улсын Их Хурлаар 2017 оны 05 сарын 27-нд хэлэлцэж соёрхон баталснаар төслийн үйл ажиллагаа эхэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БЗӨБЦТС ТӨХК, ЭБЦТС ТӨХК, ББЭХС ТӨХК, ЦДҮС ТӨХК-иудтай дамжуулан зээлдэх гэрээнүүдийг байгуулсан.

Төслийн хүрээнд хийгдсэн ажлууд:

1-р үе шатны аймгууд болох Багануур дүүрэг, Булган, Архангай, Говь-сүмбэр аймгуудын барилга угсралтын ажлуудын гүйцэтгэл 100 хувь. Техникийн комисс ажилласан. 

2-р үе шатны аймгууд болох Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Орхон, Хэнтий аймаг, Хархорин, Бор-өндөр, Замын-үүд сумын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 45 хувь.

Эрдэнэт хотод 35/6кВ-ын 2*10МВА, Сайншанд суманд 35/10кВ-ын 10МВА, Ховд аймгийн Мянгад суманд Мянгад 110/35/6кВ-ын дэд станцыг 2*25МВА чадалтай болгон өргөтгөж шинэчлэх, шинээр барих ажлуудыг дуусган улсын комиссоор хүлээлгэн өгсөн.

Түгээх сүлжээний шинэчлэлийн ажлын хүрээнд 0.4-10кВ-ын нийт 648 км цахилгаан дамжуулах шугам, 6-10/0.4кВ-ын 100-400кВа чадалтай 26 дэд станц шинээр, 7 ХТП өргөтгөж шинэчилсэн. 78,320 ширхэг ухаалаг тоолуур нийлүүлж 25,175 айл өрхөд тоолуур суурилуулсан.

ЭБЦТС ТӨХК, БЗӨБЦТС ТӨХК-д ухаалаг тоолуурын AMR, MDM, цахилгааны бүртгэл тооцоо мэдээллийн, санхүү, хүний нөөцийн систем, програм хангамжуудыг нийлүүлж, интеграци хийх, автоматжуулах ажлууд хийгдэж дууссан.

ЦДҮС ТӨХК-ийн Хангайн бүсийн 35кВ-ын тосон таслуурыг вакум таслуураар солих ажлын гүйцэтгэл 100 хувь. Техникийн комисс ажилласан.   ЦДҮС ТӨХК-ийн 110/35/10кВ-ын Телевиз дэд станцыг алсын удирдлагаар автоматжуулах ажлын гүйцэтгэл 84 хувь.

Ховд аймгийн Мянгад суманд баригдаж буй 10МВт-ын нарны цахилгаан станц барих ажлын гүйцэтгэл 69 хувь.

Төслийн нийт хэрэгжилт 74 хувь.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө-36, Гэгээнтэн оффис, 503 тоот.

Утас: 77008544, 99103914

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ