ТАВАНТОЛГОЙ 450МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭХ, АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ТӨСӨЛ

A- A A+


Photo

1.

Санхүүжилтийн хэлбэр:

Эрдэнэс Тавантолгой ХК     30%

Засгийн газрын баталгаа, гүйцэтгэлээр   70%

2.

Санхүүжилтийн дүн /ам.доллар/

808.2 сая ам.доллар

3.

Төсөл хэрэгжих хугацаа

2021-2025 он

4.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Эрчим хүчний яам,  “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК

5.

Төслийн статус

Бэлтгэл үе шат

Төслийн зорилго:

Тавантолгой дулааны цахилгаан станц төслийг хугацаанд нь чанартай, бүрэн хэрэгжүүлж, түлхүүр гардуулах нөхцөлөөр станцыг барьж ашиглалтанд оруулснаар Өмнийн бүсийн уул уурхайн болон Оюутолгой төслийн эрчим хүчний хэрэгцээг найдвартай бүрэн хангахад оршино.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Уг станц ашиглалтад орсноор жил бүр Улс болон орон нутгийн төсөвт 34.5 сая ам.долларын татвар хураамжийг төвлөрүүлж, говийн бүсийн стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Тавантолгой нүүрсний бүлэг ордуудын өсөн нэмэгдэх хэрэглээг хангах, мөн Оюутолгой ХХК-н уурхайн хэрэглээ болох 2.2 тэрбум кВт.ц эрчим хүчийг тус станцаас хангаснаар гадагшаа урсаж буй120 сая ам.долларыг дотооддоо үлдээх зэрэг ач холбогдолтой. Тус станцаас ялгарах хийн хэмжээ нь Монгол Улсын MNS6298:2011 стандартыг хангасан, агаар бохирдуулагч бодисын хэмжээ, усны хэрэглээ нь хамгийн бага байхаар төлөвлөгдсөн, агаарын хөргөлттэй конденсатор, орчин үеийн удирдлага мэдээллийн систем бүхий бүрэн автоматчилагдсан байх юм.

 Барилга угсралтын явцад давхардсан тооогоор 2000 ажилчид, ашиглалтад орсноор 300 байнгын ажлын байр шинээр бий болно.  

Төсөл хэрэгжүүлэгчийн байршил, хаяг, холбоо барих утас, вэб сайт:

Хаяг:Монгол Улс, Улаанбаатар-13312, Их Монгол Улс гудамж, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Сакура тауэр 902 тоот, info@tttpp.mn

Утас:+976-7811 0001, +976-7811 0003,

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ