Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл

A- A A+


Photo

1

Санхүүжүүлэгч байгууллага, орон

Европын сэргээн босголт хөгжлийн банк

2

Санхүүжилтийн хэлбэр /зээл, тусламж, холимог/

Зээл, тусламж

3

Санхүүжилтийн дүн /үндсэн валют/

16,600,000.0 ам доллар

3.1

     Зээлийн санхүүжилт

10,000,000.0 ам доллар

3.2

     Буцалгүй тусламжийн санхүүжилт

5,000,000.0 ам доллар

3.3

     Техник хамтын ажиллагаа

1,600,000.0 ам доллар

3.4

     Төсвийн санхүүжилт

-

4

Төсөл хэрэгжих хугацаа

2020-2026

6

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

7

Төслийн статус

Хэрэгжиж байгаа

Төслийн зорилго:

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, дулааны сүлжээний хамрах хүрээг тэлж агаар, орчны бохирдлыг бууруулах, орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлж дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн амьдрах орчин, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх.

Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж:

Дулаан хангамжийн системийн дамжуулах сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 8АБВГ магистралийн 3.3 хос.км шугамыг 2Ф600мм болгож өргөтгөснөөр 1,3,4,10 дугаар хорооллыг дулааны эрчим хүчээр хангадаг төв магистраль шугамын хүчин чадал 1000 тн/ц-аар нэмэгдэж, шинээр 80 Гкал/ц-ийн хэрэглээ хангах техникийн боломж бүрдэнэ.

Мөн Насос станц №2-ыг өргөтгөж, хүчин чадлыг 1250 тн/ц-аар нэмэгдүүлснээр Их тойрог болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа VII хорооллын 80-100 Гкал/ц-ийн хэрэглээг хангах боломж бүрдэх бөгөөд үүнээс гадна, 5в-12а магистралийн 2Ф600 мм-ийн холбоос шугамыг хийснээр ХУД-ийн 11,15-р хороо Удирдлагын академи, Төв цэнгэлдэх, БЗД-ийн 25, 26 дугаар хороо, Олимп хороолол орчмын дулаан хангамж сайжирч шинээр 90 Гкал/ц-ийн дулааны хэрэглээг бүрэн хангах техникийн боломжтой.

Дээрх ажлуудаас гадна шинэ төлөвлөлтийн 3 байршилд2Ф300/400мм-ийн диаметртэй 7.6 км дулааны шугам татсанаар БЗД-ийн 10 дугаар хороо, Амгалан орчим, 3,4 дүгээр хороолол, Бичил VII хороолол орчим,Толгойт, Цэргийн хотхон орчмын шинэ төлөвлөлтийн бүсүүдэд  шинээр 180 Гкал/ц-ын хэрэглээг хангах боломж дамжуулах сүлжээний хувьд бүрдэнэ.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд жилд дунджаар 160-200 Гкал/ц ачаалалтай шинэ хэрэглээ нэмэгдэж дулаан түгээлт 3%-5% өсч байдаг бөгөөд уг төсөл хэрэгжсэнээр нийт шинээр 405 Гкал/цагийн хэрэглээг найдвартай хангах боломж бүрдэх юм.

Төслийн хэрэгжилт:

Төслийн ТЭЗҮ 2019 онд батлагдсан.

Бүрэлдэхүүн хэсэг-1. Төвлөрсөн дулаан хангамжийн дамжуулах сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх

1997 онд суваггүй технологиор хийгдсэн уг шугам нь ашиглалтын явцад гэмтэл гарч шугамын компенсацлах чадвар алдагдсан, хөрсний усны нөлөөллөөр шугам хоолой гадна талаасаа зэвэрч нимгэрсэн, цэгэн цооролтууд үүсч өвлийн оргил ачааллын үед гэмтэл саатал ихээр гарч байсан тул зайлшгүй солих шаардлагатай байсан. Төслийн хүрээнд “Тк-844 цэгээс Тк-824 цэг хүртэл 2Ø400 2Ø500 мм-ийн голчтой шугамыг 2Ø600 мм-ийн голчтой болгож өргөтгөх БАГЦ-1, 2”,  “Тк-802 цэгээс Тк-824 цэг хүртэл 2Ø500 мм-ийн голчтой шугамыг 2Ø600 мм-ийн голчтой болгож өргөтгөх БАГЦ-1, 2”ажлыг хийснээр БҮК-2-ын 2Ф800 шугамд ачаалал шилжүүлж I, III, IV, X хорооллыг хангах ба шугамын нэвтрүүлэх чадвар 700 тн/ц буюу 50 Гкал/ц-аар нэмэгдсэн.

2Ø600 мм-ийн шинэ холбоос шугам (5в-12а магистралийн холбоос) ажлыг хийснээр ДЦС-3 ӨДХ-ээс хангагдаж байсан 12а магистралийн ачааллыг НС№1-ийн дараа шилжүүлснээр дулаан хангамж сайжирч шинээр 90 Гкал/ц дулааны хэрэглээг хангах боломж бүрдсэн

Даралт өргөх насос станц №2-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх” ажлыг хийснээр Насос станцын хүчин чадлыг 1250 тн/ц-аар нэмэгдүүлж шинээр 80-100 Гкал/ц-ийн хэрэглээг хангах техникийн боломж бүрдсэн.

Бүрэлдэхүүн хэсэг-2. Шинэ төлөвлөлтийн бүсүүд рүү дулааны шугам шинээр татах

Бичил хорооллыг хангах дулааны шугам шинээр татах” ажлыг шугам угсралтын ажлыг дуусгаж ажиллагаанд оруулснаар өнөөдрийн байдлаар орон сууцны 29 барилга, 1 сургууль, 2 цэцэрлэг, 1 өрхийн эмнэлэг, үйлчилгээний 18, нийт 51 барилгын 10 Гкал/ц-ийн хэрэглээг төвлөрсөн дулаанаар хангаж эхэлсэн ба цаашид 30 Гкал/ц-ийн хэрэглээг хангах боломжтой болоод байна.

Амгалан орчмыг хангах шинээр татсан дулааны шугамугсралтын ажлыг гүйцэтгэснээр дамжуулах сүлжээний хувьд  шинээр 60 Гкал/ц хэрэглээг хангах техникийн боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар тус шугамд холбогдохоор хүсэлт гаргасан 20 аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгож нийт 1.05 Гкал/ц хэрэглээг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбоод байна.

Ажил гүйцэтгэх тендерийг 2025.03.17-ны өдөр олон улсад нээлттэй тендер зарлаж 2025.05.02-ны өдөр нээсэн. 2025.08.21-ний өдөр UbDHP-12 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг Энерго сервис монтаж ХХК-тай 365 хоногийн хугацаатай байгуулсан.

Төслийн гүйцэтгэгч Энерго сервис монтаж ХХК нь төслийн бэлтгэл хангах, шинээр угсрах дулааны шугамын трассын дагуу улаан шугам тавих зэрэг ажлуудыг хийгээд байна.

Бүрэлдэхүүн хэсэг-3. Дулаан хангамжийн системд дэвшилтэт технологи нэвтрүүлэх

“Ухаалаг тоолуурын төсөл”-ийн ажлын зураг төсөв хийгдсэн, магадлалын ерөнхий дүгнэлт гарахаар хүлээгдэж байна. “Алсын удирдлага хяналтын системтэй цахилгаан активатор бүхий бөмбөлгөн хаалт суурилуулах ажил” Дулааны сүлжээний 11 цэгт ф500мм-ф800мм голчтой 15 ш бөмбөлгөн хаалт шинэчлэн сольж, 57 ш даралтын датчик, 57 ш температурын датчик суурилуулж алсын зайн хяналт удирдлагын системд холбосон. Улсын комисс 2024.10.29-ний өдөр ажилласан.

Бүрэлдэхүүн хэсэг-4. Техникийн хамтын ажиллагаа

“Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл-ийн ТЭЗҮ боловсруулах” зөвлөх үйлчилгээ 2017 онд хийгдсэн, “Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд сэргээгдэх эрчим хүчийг нэгтгэх судалгаа” 2021 онд хийгдсэн, “Төсөл хэрэгжүүлэх нэгжид инженерчлэл, зураг төсөл, гэрээний хяналтын дэмжлэг үзүүлэх Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчтэй 2021.04 дүгээр сард гэрээ байгуулсан. Төслийн менежментийн дэмжлэг үзүүлэх, зураг төсөл, бараа бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтыг бэлтгэх, ажил, бараа худалдан авах ажиллагааны урьдчилсан шалгуур үзүүлэлт, тендерийн баримт бичгийг ЕСБХБ-ны дүрэм журам, холбогдох баримт бичгийн дагуу бэлтгэх, ажил, бараа, материалын тендерийн материал бэлтгэх, тендер шалгаруулалтын үнэлгээний тайланг боловсруулах, төслийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудад хяналт хийх, төслийн инженерт хяналт тавихад туслах зэргээр гэрээний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна. “Компанийн чадавхийг сайжруулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчтэй 2024 оны 12 дугаар сард гэрээ байгуулсан.Нийтийн үйлчилгээний гэрээ, Санхүү, үйл ажиллагаа сайжруулах хөтөлбөр, Удирдлагын мэдээллийн системийн баримт бичиг боловсруулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн MNS ISO 45001:2018 стандарт нэвтрүүлэх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байршил, хаяг:Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,3-р хороо,Энгельсийн гудамж - 18,Улаанбаатар – 16030,

Факс:976-11-342397

Холбоо барих утас: Дуудлагын төв: 70047005

Мэдээний төрөл: Төсөл хөтөлбөрүүд

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ