“ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ЗАРИМ АЖИЛТНЫГ НЭЭЛТТГЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

A- A A+

Photo

1.    Англи хэлний орчуулагч, дотоод асуудал хариуцсан ажилтан

Ажлын хамрах хүрээ

Төслийн нэгжийн дотоод үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төслийн өдөр тутмын албан бичиг хөтлөлтийг хариуцах, хурлын протокол, аман болон бичгийн Англи-Монгол хэлний орчуулгын ажлыг хийх

·         Төслийн  нэгжийн   дотоод үйл    ажиллагаанд дэмжлэгүзүүлэх, төслийн өдөр тутмын албан бичиг хөтлөлтийг хариуцах, хурлын протокол, аман болон бичгийн Англи-Монгол хэлний орчуулгын ажлыг хийх.

·         Албан бичиг боловсруулах;

·         Гүйцэтгэгчээс ирсэн албан бичгүүдийн орчуулгыг хянаж, илгээх албан бичгийн орчуулгыг хийх

·         Төслийн  ирсэн явсан бичиг болон бусад баримт бичгийг хөтлөх, архивлах

·         Төслийннэгжийн гүйцэтгэгч компанитай хийгдэх уулзалтын орчуулга хийх,

      тэмдэглэлхөтлөх

·         Гүйцэтгэлийн тайланг болон албан бичгийн холбогдох байгууллагуудад хүргүүлэх мөн орон нутагт шуудан явуулах ажлыг хариуцна.

·         Өмчийн бүрэн бүтэн байдал хангах, өмч хамгаалал тооллогыг тогтмол зохион байгуулах

·         Мэдээллийн нууцлалыг бодлого, журмыг дагаж мөрдөх

·         Ажлын байрны тодорхойлолтод тусгасан бусад ажлуудыг зохион байгуулна.

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил:

·         Олон улсын харилцаа /031202/

·         Гадаад хэлний орчуулга /023101/

Туршлага:Мэргэжлээрээ 3-aac доошгүй жил ажилласан байх, Англи хэлний орчуулагч хийж байсан туршлагатай байх

Ур чадвар:

·          Англи хэлтэй

·         Зохион байгуулах өндөр чадвартай,

·         Арван хурууны бичээч, хэрэглээний программ дээр ажиллах чадвартай.

·         Албан бичиг боловсруулах чадвартай байх

2.    Жолооч

Төслийн нэгжийн дотоод үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хариуцан ажиллаж байгаа машин техникийн бүрэн бүтэн, бэлэн байдлыг хангах, Замын хөдөлгөөний тухай хууль, дүрэм, журмыг мөрдөж, замын хөдөлгөөнд авааргүй ажиллах;

·         Автомашиныг зориулалтын дагуу ашиглаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж ажилд гарахад бэлэн байлгах;

·         Автомашины техникийн улсын үзлэгт өөрийн эзэмшсэн машин механизмыг жил бүр бэлтгэн шалгуулж амжилттай дүн үзүүлж байх

·         Автомашины цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдлыг хангах;

·         Анхан шатны жижиг засвар үйлчилгээг өөрийн биеэр хийх, засварын газраар хийлгэх тохиолдолд холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл авч, тооцоог хянуулах;

·         Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, “Замын хөдөлгөөний дүрэм”, “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг ажилдаа мөрдөж ажиллах;

·         Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилгүйгээр хөдөлгөөнд оролцох;

·         Бензин шатахууны тооцоог үнэн зөв хөтлөн, сэлбэгийн шаардах хуудсыг холбогдох хүмүүсээр баталгаажуулан цаг хугацаанд нь тайлагнаж байх

·         Шатахуун ба сэлбэг хэрэгслийг хэмнэлттэйгээр зарцуулах;

·         ХАБЭА-н чиглэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам, стандарт заавар зааварчилгаа чанд мөрдөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж манлайлан ажиллах

·         Урт хугацаагаар орон нутагт томилолтоор ажиллах

·         Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр биелүүлж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол:Бүрэн дунд ба түнээс дээш зэрэгтэй байх

Мэргэшил:B ангилал

Туршлага:Мэргэжлээрээ 10-aac доошгүй жил ажилласан байх

Ур чадвар:

·         Багаар ажиллах;

·         Цагийн горим баримтлах;

·         Хариуцлагатай;

3.    Жолооч (Орон нутагт ажиллах)

Тусгай шаардлага:Төсөл хэрэгжиж байгаа нутагт ажиллаж амьдардаг байх, төслийн талбай дээр байрлаж ажиллах

Ур чадвар:

·         Багаар ажиллах;

·         Цагийн горим баримтлах;

·         Хариуцлагатай;

ОРОЛЦОГЧДОД ШААРДАГДАХ БАРИМТ БИЧИГ:

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах баримтыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

• Хүсэлт;

• Анкет /Төрийн албан хаагчийн анкет Маягт №1/-ийн дагуу бүрэн бөглөсөн байх;

• Товч намтар;

• Иргэний үнэмлэхийн хуулбар (E-mongolia цахим системээс);

• Боловсролын диплом, гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;

• Мэргэшлийн үнэмлэхний баталгаажуулсан хуулбар;

• Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Ажил эрхэлсэн хугацааны нийгмийн даатгалын лавлагааг E-mongolia цахим системээс татаж ирүүлэх, шаардлагатай бол хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/;

Санамж:Хэрэв дээрх барим бичгийн аль нэг нь байхгүй болон шаардлагад нийцүүлж ирүүлээгүйтохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.

Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж, битүүмжилж ирүүлнэ үү.

Улаанбаатар – 17040, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын XIV байр, Эрчим хүчний яам, Санхүү, хөрөнгө оруулалтын газар Утас: 267072

Баримт бичиг ирүүлэх хугацаа:2025 оны 10 дугаар сарын 14-ний 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ