ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Б.ЕРЭН-ӨЛЗИЙГ ТОМИЛЛОО

A- A A+


Photo

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзийг Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын албанд томиллоо.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ажлын өндөр амжилт хүсээд Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чадвар төрийн албанд ажилласан туршлага, төрийн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан мэдлэг чадвар, төрийн албаны мерит зарчмаар шатлан дэвшиж, 2004 оноос хойш ажилласан мэргэжлийн ур чадвартай төрийн албан хаагч гэдгийг нь хэлсэн үгэндээ онцолсон юм.

 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон  Батмөнхийн Ерэн-Өлзийгийн хувьд 1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 3 дугаар 10 жилийн сургууль, 2003 онд Монгол Улсын Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Эрчим хүчний  сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалтын инженер, 2014 онд Австрали улсын Сиднейн Технологийн их сургуульд Эрчим хүчний бодлого төлөвлөлт мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.

2004-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газрын харьяа Эрчим хүчний сургалтын төвд инженер багш, 2005-2009 онд Түлш эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний судалгааны төвд судлаач, инженер, 2009-2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газрын Судалгаа, мэдээлэл, үнэлгээний хэлтэст мэргэжилтэн, 2010-2012 онд Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газар мэргэжилтэн 2012-2025 онд Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газарт ахлах мэргэжилтэн,хэлтсийн дарга, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан.

Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ