Буцах

ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫН ТУХАЙ

ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫН ТУХАЙ

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

 

ХӨДӨЛМӨР ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫН ТУХАЙ

 

2011 оны 06 сарын 24 өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар 153


 

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

Нэг.“Дулааны хүчний тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга зүгшрүүлэлтийн ажлын хөдөлмөр зарцуулалтын норм” (ЭХН-8-81-03-2011)-ыг нэгдүгээр, “Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм. Хоёрдугаар хэсэг” (ЭХН-8-81-04-2011)-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

Хоёр.2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Дулааны хүчний тоног төхөөрөмжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлын хөдөлмөр зарцуулалтын норм”-ыг 5 жилийн хугацаанд, “Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн засварын ажлын хөдөлмөр зарцуулалтын норм”-ыг хугацаа заалгүйгээр өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын дарга, захирлуудад үүрэг болгосугай.

 

Гурав.Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ЭХБГ-ын дарга Т.Цэрэнпүрэв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЭХГ-ын дарга Ц.Баярбаатар нарт даалгасугай.

 

Дөрөв.“Дулааны хүчний тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга зүгшрүүлэлтийн ажлын хөдөлмөр зарцуулалтын норм” батлагдсантай холбогдуулан Дэд бүтцийн сайдын 2003 оны 232 дугаар тушаалаар батлагдсан “Эрчим хүчний химийн туршилт тохируулга, шинжилгээний ажлын үнэлгээ”-г хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД Д.ЗОРИГТ

 

Улсын бүртгэлд 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3267 дугаарт бүртгэсэн.

Салбарын үйлдвэр компаниуд
  • Монгол улсын эрчим хүчний зохицуулах хороо
  • Багануурын дулааны станц
  • Даланзадгадын дулааны цахилгаан станц
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ
  • Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ
  • Улаанбаатар дулааны сүлжээ
  • Дорнод бүсийн эрчим хүчний систем
  • Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ
  • Дулааны гуравдугаар цахилгаан станц
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станц
  • Налайхын дулааны станц
  • Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв
  • Дулааны хоёрдугаар цахилгаан станц
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ
  • Диспетчерийн үндэсний төв ХХК
  • Алтай улиастайн эрчим хүчний систем
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Баруун бүсийн эрчим хүчний систем
  • Дарханы дулааны цахилгаан станц
  • Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ
  • Эрчим хүчний хөгжлийн төв
  • Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн
  • Амгалан дулааны станц
  • Дулаан шарын гол
  • Баянхонгор эрчим хүч
  • Хөвсгөл эрчим хүч
  • Дархан дулааны сүлжээ