ЗАСВАРЫН АЖЛЫН ТӨСӨВ ЗОХИОХ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Эрчим хүчний барилга байгууламж, тоноглол, тоног төхөөрөмжийг засварлах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн компаниудын тогтвортой үйл ажиллагааг хангахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох шаардлага тулгарсаар байна. Энэ үүднээс Түлш, эрчим хүчний сайдын 2006 оны 32 дугаар тушаалаар зөвлөмжийн чанартай “Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн засварын ажлын төсөв зохиох аргачлал”-ыг баталж мөрдүүлсэн.
Эрчим хүчний компаниуд санхүүгийн чадавхаас шалтгаалан хувийн хэвшлийн компаниар гүйцэтгүүлэх засварын ажлын тарифт цалинг харилцан адилгүй ялгавартай байдлаар тогтоож байгаа нь засварын компаниудын тогтвортой үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, захиалагч ашиглагч байгууллагын тоног төхөөрөмж, тоноглол, байгууламжийн засварын ажил хугацаандаа хийгдэхгүй байх зэрэг сорилт, бодит хүндрэлүүд тулгарах болсон.
Иймд засварын ажлын төсөв зохиох аргачлалыг цаг үетэй нийцүүлэн боловсронгуй болгож журамлах хэрэгцээ шаардлага үүссэнийг харгалзан төсөлд эрчим хүчний чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, засварын хувийн хэвшлийн компаниудаас гаргасан саналыг тусганажиллав.
“Эрчим хүчний тоног төхөөрөмж, барилга байгууламжийн засварын ажлын төсөв зохиох журам”-ын төсөлтэй танилцан, саналаа 2024.09.10-наас 2024.10.10-ны өдрийн хооронд ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Ж.Гэрэлд gerel@energy.gov.mnхаягаар ирүүлнэ үү.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
Та сэтгэгдэл бичихийн тулд өөрийн facebook эрхээрээ нэвтрэн орсон байх шаардлагатай.